Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудаас иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах зорилгоор Улаанбаатар хотын гурван цэгт “төрийн үйлчилгээний супермаркет” байгууллаа. Нийслэлээс үзүүлж байгаа 200 гаруй төрлийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлж байгаа бөгөөд Баянзүрх дүүрэгт Дүнжингарав худалдааны төвд, Хан-Уул дүүрэгт Мишээл экспо төвийн байранд, Сонгинохайрхан дүүрэгт “Содон хороолол”-д төрийн үйлчилгээний төв байх юм.
“Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-д Нийслэлийн Иргэд хүлээн авах төв, Архивын газар, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Байгаль орчин ногоон хөгжлийн газар, Нийслэлийн Улсын бүртгэлийн газар зэрэг нийслэлээс үзүүлж байгаа 223 нэр төрлийн үйлчилгээг төвлөрүүлж, эдгээрээс 55 үйлчилгээг нь газар дээрээс нь шууд шийдэх боломжтой.
Иргэд тус төвөөс төрийн 200 гаруй үйлчилгээг нэг дороос авах, 60 гаруй төрийн үйлчилгээг газар дээр нь шууд авах, оршин суугаа харъяалал харгалзахгүйгээр үйлчлүүлэх боломжтой юм. Төвийн үйл ажиллагаа энэ сарын 3-ны өдрөөс эхэлжээ.
Сэтгэгдэл (1)