Сонгинохайрхан дүүрэг Хархорин захын ойролцоох орон сууцанд өсвөр насны хоёр охин амиа хорлосон байдалтай нас барсан харамсалтай хэрэг гарсан талаар бид мэдээлсэн.
Тодруулбал, 14-15 настай Б, С гэх хоёр охин дулааны шугам хоолойны төмөрнөөс ороолтоороо боомилж амиа егүүтгэсэн юм. Охид амиа хорлохдоо гэрээслэл үлдээсэн талаар албаны эх сурвалж мэдээлсэн. Харин гэрээслэлд чухам юуны талаар бичсэн, охидын үхлийн шалтгаан юу байсан гэдгийг одоогоор мэдээлэх боломжгүй байгаа аж. Хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн III хэлтэст шалгаж байгаа юм.
Албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар охид хайр дурлал нь бүтэлгүйтсэнээс болж гэрээслэл бичиж, амиа егүүтгэжээ.
Тиймээс өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл санаа тогтворгүй байдаг учраас эцэг, эхчүүд хүүхдүүддээ анхаарал тавьж, сайн ярилцаж, туслаж дэмжиж байхыг албаны хүмүүс зөвлөж байна.
\
Сэтгэгдэл (1)