Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Сурвалжлага: Дүнжингаравын удирдлагуудад 1.8 сая төгрөгийн түрээс дундаж үнэ гэв

2016-1-08
0
ЖИРГЭХ

         “Дүнжингарав” худалдааны төвийн босс “Мон-Уран”-ы Б.Наранхүү түрээсийн үнээ огцом нэмсэн нь наймаачдыг бухимдахад хүргээд байна.

 

Анх байгуулагдахдаа л багагүй шүүмж хүртэж байсан Дүнжингарав худалдааны төв “Нарантуул”-ыг бодвол тохилог орчинтой. Тийм ч учраас Дүнжингаравыг сонгон худалдаа наймаагаа эрхлэх наймаачид олширсон. Гэхдээ энэ бүхэн Дүнжингаравын удирдлагуудаас хямд түрээс, тохилог орчныг санал болгосны үр дүнд бий болсон гэхэд болно.

 

Хаа сайгүй хоосон лангуу цэлийж байсан энэ газар өдгөө хөл дээрээ тогтоод авсан гэхэд болно. Гэвч ядуурал, эдийн засгийн хямрал маш их байгаа энэ үед “Дүнжингарав”-ын удирдлагууд түрээслэгчдэд “төмөр нүүр” гаргаж  түрээсийн үнээ нэмсэн нь багагүй асуудал үүсгэж мэдэхээр байна.

 

Өнөөдөр ард иргэдийн амьдрал маш хэцүү, амьжиргааны баталгаажих түвшин доогуур байгааг хэн хүнгүй мэднэ. Гэтэл уламжлалт баяр наадмаар нь түрүү барьж наймаачдын түрээсийг нэмэгдүүлнэ гэдэг бизнесийг арга заль ч, олон нийтэд сөрөг нөлөө үзүүлэх юм.

 

Хэрэв энэ чигээрээ тогтвол түрээслэгчид өндөр түрээсийнхээ алдагдлыг нөхөхийн тулд барааныхаа үнийг хөөрөгдүүлэх боломжтой. Харин энэ бүхний цаана  худалдан авагч иргэд хохирч мэдэхээр байгаа юм.


Юутай ч манай сурвалжлах баг “Дүнжингарав” худалдааны төвийг зорьж больж буй үйл явдал хийгээд түрээслэгдчийн сэтгэгдлийг сонслоо.


Биднийг очиход, Дүнжингаравын удирдах албан тушаалтнууд байхгүй байсан ч багагүй хугацааны дараа ажлын байрандаа ирж холбогдох мэдээллийг өгсөн гэдгийг сурвалжлагынхаа эхэнд хэлэх нь зүйн хэрэг биз ээ.

 

Дүнжингаравын “Хана”-ыг түрээслэгчид айдастай байна


Түрээс нь огцом нэмэгдсэнийг сонссон наймаачдын сэтгэлзүй ямар байх нь тодорхой. Баяр наадмын тохиолдуулаад түрээсээ нэмдэг тэдний үйлдлийг гадарлаж байсан ч 1.8 сая төгрөг болтол нь түрээсээ өсгөнө гэж санаагүй биз.


Хэвлэл мэдээллийнхнийг очиход “эвэртэй туулай” харсан аятай зугтаж, ийш тийш бүлтэлзэн зогсож байгаа түрээслэгчдийг хараад нөхцөл байдал тун хэцүү байгаа юм байна гэх бодол төрж байсныг нуух юун.


Мэдээж зорьсон хэргээ бүтээж бид зарим түрээслэгчидтэй уулзаж санал сэтгэгдлийг нь сонсохыг хичээлээ. Тэдний амнаас “хэцүү байна, хамаагүй зүйл ярьж болохгүй, ярилцлага өгчихвөл түрээсийн гэрээ цуцалж мэднэ” гэх зүйл л гарч байсан юм.


Гэвч зарим түрээслэгчдийн хувьд санал бодлоо хэлсэн юм.


Тухайлбал, нэрээ үл хэлэхийг хүссэн түрээслэгч “Түрээс нэмэх талаар огт хэлж, сануулаагүй хэрнээ уржигдархан түрээсээ нэмсэнээ мэдэгдлээ. Харин маргааш нь буюу өчигдөр түрээсийн мөнгө тушаах хугацаа нь байсан. Маш хэцүү байна. Уг нь сарын 150 гэх энэ хэсгийн талбайг хэдэн сарын өмнөөс түрээслээд түрээсээ цаг тухайд нь өгөөд явж байсан. Гэтэл яг ашиг олох сар буюу цагаан сарын үеэр түрээсээ хэт өндөр болгож байгаа нь бидэнд их хүнд байгаа. Миний зүгээс хямд, жижиг бараа зардаг учир энэ их мөнгийг яавч өгч чадахгүй. Тэглээ гээд болилтой нь биш. Үргэлжлүүлэн зогсож наймаагаа хийнэ. Харин энэ өндөр түрээсийг бүрэн өгч чадахгүй болвол зөрүүнд нь бараанаасаа өгөе гэж гуйя гэсэн бодолтой л зогсож байна” хэмээсэн юм.


Харин өөр нэг түрээслэгч “Биднийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлд яриа өгч, илүү дутуу юм ярихгүй байхыг сануулсан. Та нарт яриа өгч түрээсийн гэрээгээ цуцлуулмааргүй байна. Асуудал үүсгэсэн гурван ч түрээслэгчийн гэрээг цуцалсан байгаа” гэх зүйлийг ярьлаа.


Мөн өөр нэг түрээслэгчийн зүгээс “Бид ийм өндөр хэмжээний түрээс төлөхөд хэцүү байна. Түрээсээ бага зэрэг буулгаж өгөөч гэх саналыг тавиад байгаа. Удахгүй хариу өгөх байх. Энэ асуудлыг зүгээр орхивол үндсэн павилоны лангууг ч тодорхой хэмжээгээр өсгөх асуудал яригдаж байна лээ” гэсэн юм.

 

Дүнжингарав: Манай зүгээс 1.8 болгож түрээсээ нэмсэн нь дундаж үнэ


Дүнжингарав худалдааны төвийн гүйцэтгэх захирал Б.Нандин-Эрдэнэ

“Сүүлийн хоёр жил бид 1092 ширхэг павилоныг 350 мянгаар түрээсэлж байна. Харин хажуу ханыг бол түр хугацаагаар цагаан сар, шинэ жил ямар нэгэн баярын үед павилоноо дүүргэх гэж түрээсэлдэг.


Энэ жил хямралтай байна. Байгууллага алдагдалтай ажиллаж байгаа. Ийм байхад үндсэн павилоныхоо үнийг нэмээгүй. Харин цагаан сарын үеэр павилон биш задгай талбайгаа 1.8 сая төгрөгөөр зөвхөн энэ хүмүүст бус зах зээлд зарлаж байгаа юм. Түрээслэгчид үнэхээр боломжгүй бол дараагийн хүнд өгөх хэрэгтэй.


Үзэсгэлэн худалдаа зохион байгуулж байгаа газруудын талбай түрээсийн үнийг судлаад үзвэл манай энэ үнэ бол дундаж үнэ. Байнгын түрээсийн үнэ биш цагаан сар, шинэ жилийн үеийн түр зууны үзэсгэлэн худалдаанд л ийм байна.


Хажууд байгаа ганцхан жишээнээс дурдахад л, Монголын маркетингийн менежерийн хүрээлэн л гэхэд нэг павилоныг 2.8 саяаар түрээсэлж байна. 15 метр квадратыг 3.5 саяаар түрээсэлж байгаа. Зөвхөн сард.


Энэ бол нийт Дүнжингаравын түрээслэгчдийг хамарсан асуудал биш. 76 хана түрээслэгчийн л асуудал. Уг нь түрээслэгчдийн ихэнх нь түрээсийн төлбөрийг дэмжсэн” гэдэг тайлбарыг хийлээ.

 

Цаашид ч  баяр наадмын үеэр задгай талбайнхаа үнийг нэмсээр байх болно гэв


Өөрөөр хэлбэл, энэхүү худалдааны төвийн удирдлагууд хямарлын үеийн шархаа нөхөх гэж 76 түрээслэгчдийг ийн сандаргаж суугаа бололтой. Мөн бусад байгууллагын үнийг судлахад өөрсдийнх нь энэ 1.8 сая төгрөг дундаж үнийн дүн болохыг мэдэж авсан гэх зүйлийг ярьж байна.


Цаашлаад гэрээгээ цуцлуулсан гэх гурван түрээслэгчийн  асуудлыг тус худалдааны төвийн удирдлагын зүгээс “Гурав биш нэг хүний гэрээг цуцалсан. Тэр хүн ажилчдыг хэл амаар доромжилсон. Ажилтны бие рүү халдсан. Бүр тодруулбал, түрээсийн үнийн асуудлыг мэдэгдээд очсон зохион байгуулагчруу халдсан. Ийм учраас би өөрийнх нь гаргасан үйлдэлтэй нь холбогдуулж түрээсийн гэрээг нь цуцалсан. Энэ бол байх л асуудал. Би хоёр хүнд сануулга өгсөн. Хамгаалагч, зохион байгуулагчдыг хэл амаар доромжилдог хүний түрээсийн гэрээг цуцлахаас өөр аргагүй. Юутай ч энэ асуудлыг нэг тийш болгох саналыг Эзэмшигчдийн хуралд тавьсан байгаа” гэдгээ нэмж хэлсэн юм.


Ер нь жил бүр баяр наадмын үеэр түрээсээ нэмэх асуудал байгаа гэдгийг шулуухан хэлж байсан эл даргын ярианаас та “Дундаж үнэ, байдаг л асуудал, 76-хан түрээслэгчийн асуудал” гэх мэт зүйлсийг онцлон анзаарсан биз ээ.


Тэгвэл түрээслэгчдийнхаа сарын орлогыг судалж үзэлгүйгээр гэнэт ийм хэмжээний түрээс нэхнэ гэдэг хэн хүний санаанд нийцэхгүй нь ойлгомжтой. Бодит байдалд нийцсэн боломжийн үнэ санал болговол түрээслэгчид ч бухимдаж, монголын ард түмэн ч дургүйцлээ илэрхийлэхгүй байх.


Ер нь аливаа бизнесийн байгууллагад ийм асуудлууд байдаг байж болох ч  нийгмийн нөхцөл байдал, ард иргэдийн амьдралыг харгалзан үзэлгүй шийдвэрт хүрч байгаа нь шүүмжлэх асуудлын нэг яахын аргагүй мөн юм.

Д.Ундрах /24tsag.mn/

0
ЖИРГЭХ
Санал болгох
Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (14)

  • Zovjin (172.98.85.130)
    Naranhvv muu luivarchin mini nvgel nvdeeree gej medhvv ain temtseliin etsesiig harmaar baina uu Hvn obiekttei Baij bolno oviloggvi Baij bolmoorgvil yum daa Amitnaas avch huraasan baritsaaniih ni mongo chamdll ugaagdaj baina 30-40 jil vilchilj baisan usan ongots odoog hvrtel vne ni hebeer baidag yum gesen
    2016 оны 01 сарын 11 | Хариулах
  • Зочин (182.160.34.10)
    Dunjingarav bol eruugiin elementuudii baiguulsan zah. Ard tumen mini ali boloh hurdan munguu tataarai. Iaj ch medne shuu naad hoshnogonuud chini
    2016 оны 01 сарын 09 | Хариулах
  • Зочин (203.194.114.179)
    Аргагүй шт.Саяхан хов хоосон байсан талбайгаа ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ явуулах цэг болгоод УБ-ын захиргаанд түрээслүүлээд шахцан улсууд чинь томрох нь аргагүй ээ.Улсаас мөнгө нь зовлонгүй орж ирдэг болсон учраас жирийн түрээслэгчдийг гуйж гувших шаардлагагүй болсон гэсэн үг л дээ
    2016 оны 01 сарын 09 | Хариулах
  • насан (112.72.12.4)
    газрын наймаачин наранхүү их хуралд дахин сонгогдох санаатай мөнгө цуглуулж эхэлжээ уб д зарах газар үлдсэн баймаар
    2016 оны 01 сарын 08 | Хариулах
  • Зочин (43.242.243.197)
    misheel gej aimar vntei gazar bxad yagaad bvnjingaravru dairtsgagad bgaa uym be. bi misheeliin vzesgelen xudaldaagaar zogsoj vzsen. 3 xan xonog zogsxod 500 myanga yolj bsan. ene mongono sardaa 5 say gesen vg.xarinch xyamdxan bn
    2016 оны 01 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.9.40.173)
    Ter gazriin muhat hen ochdog yum be bvgd hayad nvvgeechee hooson pobiloon yldene biz gazar mundsan bish
    2016 оны 01 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.9.40.173)
    Luibarchinguud muljigchid ene Naranhvv chini Altjingiin muhur bizdee
    2016 оны 01 сарын 08 | Хариулах
  • Зочин (122.201.31.201)
    Bi lav ene hogiin gazar ochij yum avch uzeegui ee.,
    2016 оны 01 сарын 08 | Хариулах
  • Зочин (202.126.89.175)
    Үндсэн түрээслэгчдийнхээ эрх ашгийг хамгаалжээ гэж.
    2016 оны 01 сарын 08 | Хариулах
  • зочин (202.126.91.92)
    шударгынхан өөрсдийгөө ямар их ажил хийж байгааг гайхаад байгаа улс.энд очиж ажлаа жинхэнээр нь хийх ёстой бус уу
    2016 оны 01 сарын 08 | Хариулах
  • Дарь (202.126.91.97)
    Түрээсийн мөнгийг нь өгөлгүй, гараад үз. Бүгдээрээ тэгэхээр наадуулын чинь орлого буурч гуйна. Ер нь Үйлдвэрчний эвлэл хаана байна.
    2016 оны 01 сарын 08 | Хариулах
  • Хая хая (182.160.4.69)
    Хая хая өөр газар түрээслэцгээ Наад Наранхүү чинь сонгуулийн мөнгөө босгох арга Хөдөө баахан байр машин үнэгүй тараасан Шархаа нөхөхөөр та нарыг мөлжиж байна шүү Анодыг дампууруулагч Наранхүү гэж
    2016 оны 01 сарын 08 | Хариулах
  • Зочин (103.10.22.2)
    эднийх ер нь аймаар хүмүүс л дээ. манайх анх түрээсэлж байхад бараг хүнгүй, баахан мөнгөө эд нарт бараг л дээрэмдүүлээд гарсан даа. одоо бол арай дээр болсон л байх. гэхдээ л түрээслэгчээ боддоггүй хүмүүс юм шиг байсан.
    2016 оны 01 сарын 08 | Хариулах
  • зочин (103.26.194.160)
    хажууд нь сарын зуун саяар турээсэлж байхад энэ чинь дундаж биш харин ч бага мөнгө юм биш үү.
    2016 оны 01 сарын 08 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • 2026 оны улирлын хамгийн чухал хэсэг эхэлж буй энэ үед Барселона баг томоохон сорилттой тулгарлаа
    12 цаг 47 мин
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
    13 цаг 24 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    13 цаг 37 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    13 цаг 46 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    13 цаг 59 мин
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    Уржигдар 17 цаг 14 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    Уржигдар 17 цаг 06 мин
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    Уржигдар 14 цаг 36 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    Уржигдар 14 цаг 05 мин
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
    Уржигдар 13 цаг 58 мин
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
    Уржигдар 13 цаг 22 мин
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    Уржигдар 12 цаг 53 мин
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    Уржигдар 12 цаг 42 мин
  • Т.Мөнхсайхан: Улс төрийн дуулианд хүүхэд, залуусын эрх дарагдах ёсгүй
    Уржигдар 12 цаг 23 мин
  • Харгис цэргийн аргаар төрийн эргэлт хийсэн генерал Мин Аун Хлайн Мянмарын Ерөнхийлөгч боллоо
    Уржигдар 11 цаг 58 мин
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
    Уржигдар 11 цаг 46 мин
  • Гадаад валютын улсын нөөц 7.2 тэрбум ам.долларт хүрлээ
    Уржигдар 11 цаг 25 мин
  • Румын улсын нийслэл Бухарест хотод болох PGL Bucharest 2026 тэмцээн нь Counter-Strike 2-ын улирлын чухал тэмцээнүүдийн нэг зохион байгуулагдах гэж байна
    Уржигдар 11 цаг 21 мин
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
    Уржигдар 11 цаг 03 мин
  • 20 тонн элсээр хийсэн баримлууд дэлхийг гайхшируулж байна
    Уржигдар 10 цаг 41 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • Ж.Бат-Эрдэнэ: Хамтарсан засаг байгуулаад явах байх гэж бодож байна
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээний нээлт болов
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Г.Лувсанжамц: Чадвартай Засгийн газар бүрдээсэй
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • Н.Энхбаяр: Н.Учрал өөрийн хүмүүсээр танхимаа бүрдүүлэх хэрэгтэй
  • ФОТО: Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайдыг тодруулах улс төрийн шийдвэр гаргах МАН-ын III бага хуралдаан болж байна
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК