"Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль" энэ сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн.
Тэгвэл хүүхэд харах үйлчилгээний эрх авахаар 13 сумын 74 иргэн бүртгүүлжээ.
Хуульд заасны дагуу Хүүхэд харах үйлчилгээг эрхлэгч нь бүрэн дундаас дээш боловсролтой, тусгай сургалтад хамрагдаж гэрчилгээ асван, 2-5 насны хүүхэдтэй харилцах арга зүй эзэмшсэн, халдвартын болон сэтгэцийн өвчингүй, гэмт хэрэгт холбогдоогүй, 18-65 насны Монгол Улсын иргэн байна гэж заасан.
Орчин нөхцлийн хувьд нэг өрөөнд 15-аас дээшгүй, нэг хүнд ногдох хүүхдийг таваас ихгүй байхаар хуульчилсан байна. Энэ үйлчилгээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нас харгалзахгүй хамруулах ба ийм тохиолдолд үйлчилгээ эрхлэгчдэд олгох хувьсах зардлыг хоёр дахин нэмэгдүүлэх аж.