Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 13-р хороо Чингэлтэйн өргөн чөлөө, таван буудлын “Фортуна” авто сэлбэгийн дэлгүүрийн зүүн замд Chevrolet Cruze маркийн автомашины жолооч явган зорчигч 25 настай эмэгтэйг мөргөж амь насыг нь хохироосон осол өчигдөр гарчээ.
Тухайн машины жолооч М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн буюу 3.45 хувийн согтолттой үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан аж.
Тиймээс жолооч нарыг согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна