Ардчилсан Үндсэн хууль батлагдсаны 24 жилийн ойн арга хэмжээ энэ амралтын өдрүүдэд Төрийн ордонд зохион байгуулахаар болжээ.
Энэ хүрээнд Төрийн ордны хоёр давхарт сонирхогчдын Улсын аварга шалгаруулах шатрын тэмцээн болох аж. Харин даваа гарагт Үндсэн хуулийн уг эхийг Төрийн түүхийн музейд залах ёслол болох бол 13-нд Улсын бага хурал, УИХ-ын гишүүдийн талаархгэрэл зургийн үзэсгэлэн, Хөдөлмөрийн баатар, Ардын багш, гавьяат хуульч Б.Чимэдийн нэрэмжит шагнал гардуулах ёслол болох юм байна.