Согтуу эмэгтэй тагтнаас унаж гэмтсэн дуудлага онцгой байдлын албанд иржээ.
Тодруулбал "Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороонд байрлах байрны тавдугаар давхрын тагтнаас хүн унах гээд дүүжлэгдсэн байна" гэсэн дуудлага өчигдөр 16:10 цагт онцгой байдлын албанд ирсэн байна.
Дуудлагын дагуу нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж, иргэн Б /52 настай, эмэгтэй/ тагтнаас унаж гэмтсэн байсныг Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэжээ. Гэмтсэн иргэн Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан аж.