Ерөнхий боловсролын гурван сурагчийг хар тамхины хэргээр цагдаагийн байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн.
Хар тамхины хэрэгт холбогдсон бүлэг этгээдүүдийг илрүүлэн шалгах явцад дээрх өсвөр насны хүүхэд мөн холбоотой нь илэрчээ. Сурагчдыг батлан даалтад гаргаж, гадуур байцааж байгаа болохыг эх сурвалж мэдээлэв.
Хэргийг эргэн сануулахад өнгөрсөн оны арванхоёрдугаар сард ЭЦГ-ын Хар тамхитай тэмцэх хэлтэс “Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагчид хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглээд байна” гэх мэдээллийн дагуу шалгалт хийжээ. Шалгалтаар 12-р ангийн сурагч Г, Т, Х нар нь мансууруулах үйлчилгээтэй ургамлын төрөлд орох каннабисыг хууль бусаар олж авч, хадгалан, хэрэглэж байсныг тогтоосон аж.
Тиймээс 17-18 насны дээрх сурагчдад Эрүүгийн хуулийн 192-р зүйлийн 192.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.
Сэтгэгдэл (1)