Өвөрхангай аймагт амаржсан эх А хүрээний H1N1 вирусээр өвчилсөн нь тогтоогджээ.
Тодруулбал энэ сарын 5-ны өдөр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Эрдэнэтолгой багийн иргэн А сумын эмнэлэгтээ очиж хэвтэн, хоёр ихэр хүүхэд төрүүлжээ. Эхийн бие төрснөөс хойш сайжрахгүй шээс нь хаагдан, биеийн халуун нь буурахгүй, халдварт өвчний шинж тэмдэгтэйгээ байсан байна.
Иймд эх, хүүхдүүдээс хамрын арчдас авч ХӨСҮТ-д хүргүүлэхэд 2016.01.07-ны өдрийн хариугаар “А хүрээний Н1N1” вирусээр өвчилсөн болох нь тогтоогдсон байна.
Энэхүү өвчин нь улирлын томуутай адилаар халдвартай хүмүүсийн ярилцах, ханиах найтаах үед цацагдсан шүлс, нус, амьсгалын эрхтэнүүдийн салст бүхий агаар дуслаар дамжиж халдварладаг байна. Мөн эдгээр дусал нь өвчтөний гар, эргэн тойрны эд зүйлсийн гадаргууд бууж бохирдуулснаар бохир гар, ахуйн замаар халдварладаг.
Тухайн өвчин шинж тэмдэг нь улирлын томуу өвчний үед илэрдэг шинж тэмдэгтэй төстэй бөгөөд өндөр халуурах, ханиалгах, толгой өвдөх, үе мөч, булчингаар өвдөх, хоолой өвдөх, нус гоожих, заримдаа бөөлжих суулгах шинж тэмдэг илэрдэг аж.
Сэтгэгдэл (1)