“Хонгор нутгийн дуудлага” ТББ-аас “Мазаалайд туслах 1000 төгрөгийн аян” санаачилжээ.
Тус хөдөлгөөний тэргүүн хэлэхдээ "Хахир хаврын цагаар аламцагаа дагуулсан мазаалайнууд ичээнээсээ гарна.
Элчилгүй говьд хоол тэжээл дутагдалтай байдаг учир тэжээлийн сав нэмж хийх, хоол тэжээл тараах ажил хийх шаардлагатай болдог. Таны өргөсөн 1000 төгрөгийн хандиваар дэлхийд ховорхон мазаалайг хамгаалах боломж бүрдэнэ" гэдгийг онцолжээ.
Сэтгэгдэл (1)