Нийслэлийн онцгой байдлын албанд энэ сарын 9-ний өдрийн 15:41 цагт Баянгол дүүргийн 7 дугаар хороо, 32 дугаар байрны 5 давхарт тоотод гурван настай хүүхэд хажуу өрөөндөө түгжигдээд, хаалгаа онгойлгож чадахгүй байна гэсэн дуудлага иржээ.
Тус дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн 5 албан хаагч, 1 техник хэрэгсэлтэй ажиллаж, иргэн Б /3 настай, эмэгтэй/ түгжигдсэн байсныг гарган, ээжид нь хүлээлгэн өгсөн байна.