Баянхонгор аймгийн 881 малд зохиомол хээлтүүлэг хийжээ.
Энэхүү ажлыг “Уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон хөдөөгийн амьжиргаа” төсөлд хамрагдсан тус аймгийн 3 сумын 881 хээлтэгчид хийсэн байна. Харин хэлтүүлгээр гүү 86, үнээ 87, эм хонь 88, эм ямаа 90 хувь хээл авсан аж.
"Уур амьсгалын өөрчлөлтөд зохицсон хөдөөгийн амьжиргаа” төсөл Азийн хөгжлийн банкны Ядуурлыг бууруулах Японы сангийн санхүүжилтээр тус аймгийн Бууцагаан, Заг, Хүрээмарал сумд 4 дэх жилдээ хэрэгжиж байгаа юм байна. Тус төслөөр дээрх 3 сумын мал аж ахуйн салбарын уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох байдлыг сайжруулах, малчдын амьжиргааг тогтворжуулах зорилготой аж.