Засаг дарга Э.Бат-Үүл “Нийслэлийн харилцааны холбооны зардлыг хэмнэх тухай” захирамж гаргалаа.
Захирамжид нийслэлийн хэмжээнд мэдээллийн аюулгүй байдлыг хангах, нийслэлийн бүх шатны байгууллагуудын интернет болон суурин утас, үүрэн холбооны үйлчилгээнд шинэ дэвшилтэт технологийг нэвтрүүлж, одоогийн харилцаа холбооны зардлыг хэмнэж нэгдсэн “Нийслэл багц”-ыг бий болгож ажиллах, “Нийслэл багц” үйлчилгээг үзүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулан холбогдох хууль, журамд нийцүүлэн сонгон шалгаруулалтыг зохион байгуулан ажиллахыг нийслэлийн Мэдээллийн технологийн газарт даалгалаа.
Мөн “Нийслэл багц”-д хамрагдаж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай гэрээ байгуулж ажиллахыг нийслэлийн засаг захиргааны бүх шатны байгууллага, орон нутгийн өмчит хуулийн этгээдийн удирдлагуудад үүрэг болгов.