Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Б.Энхбатад холбогдох хэргийг шүүгдэгчийн гаргасан гомдлыг өнөөдөр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанаар уг хэргийг хянан хэлэлцээд Б.Энхбатад давж заалдах шатны шүүхээс оногдуулсан 25 жилийн хорих ялыг хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.
Хэргийг эргэн сануулахад Б.Энхбат нь 2007 оны наймдугаар сарын 6-ны орой 20:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Зүүн Жанжины гудамж орчимд иргэн Ч-г буудаж санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн юм.
Энэхүү хэргийг Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүх 2008 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд Б.Энхбатад цаазаар авах ял оногдуулсан билээ. Харин Нийслэлийн давж заалдах шатны шүүхээс Б.Энхбатад анхан шатны шүүхээс оногдуулсан цаазаар авах ялыг 25 жил хорих болгон өөрчилсөн юм.
Сэтгэгдэл (6)