Хүүхдийн эмч, эмнэлгийн удирдах ажилтнуудад зориулсан “Хүүхдийн хоол боловсруулах эрхтэн тогтолцооны зонхилон тохиолдох эмгэг түүний оношлогоо, эмчилгээний орчин үеийн чиг хандлага” сэдэвт олон улсын хурал ирэх сард болох гэж байна.
Сүүлийн жилүүдэд бага насны хүүхдүүдийн хоол боловсруулах замын өвчлөл эрчимтэй нэмэгдэж байгаа ба эрүүл мэндийн салбарт тулгамдсан асуудал болоод байгаа юм.
Уг хуралд урилгаар ОХУ-ын анагаах ухааны доктор профессор Ирина Николаевна Захарова болон Монгол улсын эрдэмтэн докторууд хүүхдийн нарийн мэргэшсэн эмч нар оролцох аж. Дашрамд дуулгахад тус хуралд ОХУ-аас урилгаар оролцож буй И.Николаевна нь тус улсын ерөнхийлөгч В.Путины дэргэдэх, зөвлөх эмчээр ажилладаг ба олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн нарийн мэргэжлийн эмч юм.