Ээжийгээ өмөөрсөн хүү согтуудаа хойд аавынхаа ахыг хутгалж танхайрчээ.
Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороонд “Салхитын задгай тоотод хойд аавынхаа ахыг хутгалчихлаа” гэсэн мэдээлэл цагдаагийн байгууллагад иржээ.
Энэхүү мэдээллийн дагуу шалгахад Баянзүрх дүүргийн 14 хороонд оршин суух 39 настай эрэгтэй О гэгч нь согтуурсан үедээ тус хороонд суух 52 настай Т-г ээжтэйгээ маргалдлаа гэх шалтгаанаар зүүн хавирганд нь нэг удаа хутгалж, гэмтээснийг таслан зогсоожээ. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Хутгалуулж биедээ гэмтэл авсан хохирогч ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж.
Сэтгэгдэл (4)