Өнгөрсөн оны 12 дугаар сарын 11-ний өдрийн НЭМГ-ын дарга Ш.Энхбатын тушаалаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн дарга Ш.Хажидмааг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ. Ш.Хажидмаа нь Авлигатай тэмцэх газраас хийсэн удаа дараагийн шалгалтаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 11, 15, 17.1, 17.2, 17.3, 17.4 дэх заалтуудыг тус тус зөрчсөн байна. Эх сурвалжид мэдээлснээр, Ш.Хажидмаа нь 2012 онд 1.9 сая төгрөг, 2013 онд 2.4 сая төгрөг, 2014 онд 17.4 сая төгрөг, энэ онд 36.9 сая буюу нийт 71.553.464 төгрөгийг бэлнээр болон бэлэн бусаар зарцуулсан нь тогтоогджээ.
Сэтгэгдэл (1)