"Алтайн хүдэр" компанийн 200 гаруй ажилтан өнгөрсөн баасан гарагт компанийнхаа үүдэнд суулт зарласан. Компанийн 2000 орчим ажилтны эрх зөрчигдөж сүүлийн хагас жилийн цалин, хоёр жилийн турш аваагүй амралтын мөнгөө нэхэж буй юм. Тэгвэл ажилтнууд ирэх баасан гарагаас компанийн удирдлагуудтай уулзахаар болжээ. Мөн 2000 гаруй ажилтны эрхийг зөрчсөн тус компанид Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас 4 тэрбум төгрөгний торгууль тавихаар болжээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (7)