Улаанбаатар хотын хэмжээнд өчигдөр 05:00 цагаас 01-р сарын 08-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас нийт 4182, удаа холбогдсоноос, гэмт хэргийн 126, зөрчлийн 1292, согтуугийн 544, Зам тээврийн ослын 265, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 91-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
Тухайлбал, СБД-ийн 1-р хороо “Энхтайваны гүүр”-ний доор автомашин шатлаа” гэх мэдээллийг өчигдөр 13:00 цагт цагдаагийн байгууллагад өгчээ. Дуудлагын дагуу очиж шалгахад тус гүүрнээс баруун тийш 35м зайд БЗД-ийн 16-р хороонд суух 33 настай эрэгтэй Э нь өөрийн эзэмшилийн “Hyundai Porter” автомашинаа халаахаар хөдөлгүүр доор ил гал тавьж байгаад автомашины кабин шатсан байжээ. Хэргийг СБД-ийн цагдаагийн нэгдүгээрр хэлтэс шалгаж байна.
Д.Дуулим