Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
12.30 цагт: Улс төрийн намуудад Үндсэн хуулийн талаар анхааруулга өгч байгаа тухай Ардчилсан хувьсгалын анхдагчдын зөвлөлөөс "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12.00 цагт: Үндсэн хуулийн эдийн засгийн хөдөлгөөнөөс Үндсэн хуулийн асуудлаар "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11.30 цагт: “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийг Шилэн дансны хуулийг биелүүлэхийг шаардсан иргэнд эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар тус компанийн үйлдвэрчний эвлэлээс "Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
11.00 цагт: Нийслэлийн ЗДТГ, Улаанбаатар хотын Худалдааны Танхимтай хамтран “Улаанбаатар худалдан авалт - 2016” бизнес чуулга уулзалтыг нэгдүгээр сарын 20-нд хоёр дахь жилдээ зохион байгуулах гэж байгаа талаар мэдээлэл хийнэ. Арга хэмжээ НЗДТГ-ын Б танхимд болно.
10.00 цагт: Макаогийн их сургуулийн сэтгэл зүйн тэнхимийн эрхлэгч доктор професор Алберт Чан Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн "Нийгмийн сэтгэл зүйн менежмент" сэдвээр лекц уншина.