“Зөв амьдрах ухаан” ТББ-ынхан өчигдөр Чингисийн талбайд хотын удирдлагуудаас хариулт нэхэн жагслаа. Тус байгууллага нь орон гэргүй тэнэмэл, архи болон мансууруулах бодист донтсон, гэмт хэрэг үйлдээд хорих ангиас суллагдсан, өнчин ядуу, хөгжлийн бэрхшээлтэй бүх насны иргэдэд нийгэмд эзлэх байр сууриа дахин олоход нь тусалдаг юм. Нийслэлээс орон гэргүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулахын тулдтус байгууллагатай өнгөрсөн 2013 онд анх хамтран ажиллах гэрээ байгуулсан байна. 2013 оны хоёрдугаар сарын 19-нд орон гэргүй 60 иргэнийг “Зөв амьдрах ухаан” ТББ-д хариуцуулж өгчээ. 130 гаруй хүнтэй болсон тус байгууллагыг НЗДТГ-аас 2013 оыд 129 сая, 2014 онд 162 сая, 2015 онд 81 сая, 2016 онд 40.5 сая төгрөгөөр санхүүжүүлсэн байна.