Өршөөлийн хуулиар эрх чөлөөтэй болсон иргэд гэмт хэрэгт холбогдох тохиолдол тасрахгүй байна. Тэд бусдын эрх чөлөөнд халдаад зогсохгүй хүний аминд хүрсэн ноцтой хэрэг гарчээ. Хан-Уул дүүргийн III хорооны нутаг дэвсгэрт байрладаг “Хийморь 19” хотхонд өнгөрсөн пүрэв гаригаас баасан гаригт шилжих шөнө тус байрны түр оршин суугч 24 настай Ө-г хоёр удаа хутгалж амийг нь хохироожээ. Хэрэгтэн Ховд аймгийн Булган сумын харьяат 26 настай Э гэх залуу байсан байна. Эх сурвалжийи мэдээлснээр тэрээр Өршөөлийн хуулиар суллагдсан нэгэн байсан гэв.
Д.Дуулим
Сэтгэгдэл (2)