Монголын үндэсний бөхийн холбооноос ирэх лхагва гаригт буюу энэ сарын 13-ны өдөр Ардчилсан Үндсэн хуулийн 24 жилийн ойн өдөрт зориулсан улс, аймгийн алдарт цолтой 224 бөхийн барилдааныг зохион байгуулахаар болжээ.
Энэхүү барилдаан 2016 оны анхны барилдаан гэдгээрээ ихээхэн онцлогтой болох юм. Дашрамд дуулгахад, Үндсэн хуулийн өдөрт зориулсан спортын арга хэмжээ өнгөрсөн долоо хоногоос эхэлсэн байна.