Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газраас "Ингэний айрагны баяр”-ыг жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг билээ.
Энэ жилийн "Ингэний айрагны баяр-2016" энэ сарын 22-23-ны өдөр Даланзадгад хотод болох юм байна.
Энэ баярын хүрээнд ингэний сүү, цагаан идээ, тэмээний ноосон бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа гарах аж. Мөн тодорхой төрөлүүдэд шилдгүүдийг шалгаруулах юм байна.