АСЕМ-ын уулзалтын бэлтгэл ажлын хүрээнд мэргэжлийн 600 хөтөч, тайлбарлагч ажилд авахаар болсон.
Тэгвэл мэргэжлийн хөтөч, тайлбарлагч бүртгэх ажил нийслэлийн хөдөлмөрийн газрын байранд үргэлжилж байгаа бөгөөд бүртгэл энэ сарын 14 хүртэл үргэлжлэх юм байна.
Ази болон Европын орны уулзалтад зориулж бэлтгэх 600 хөтөч тайлбарлагчийн бүртгэл ажилд эхний гурав хоногт 200 орчим хүн бүртгүүлжээ. Бүртгүүлэхээр ирж байгаа хүмүүст англи, орос, хятад, япон, солонгос, герман, франц хэлний ярианы мэдлэгтэй байх гэсэн шаардлага тавьж буй. Мөн синхроны орчуулга хийх чадвартай 20-60 насны иргэд энэ ажилд бүртгүүлж болох юм байна.