Булган аймгийн Орхон сумын Бүхт багийн "Цагаан нүхт" гэдэг газар нэг үхэр халдварт өвчний шинж тэмдэгтэйгээр хорогджээ. Түүнээс дээж авч шинжлэхэд галзуу өвчин болох нь тогтоогдсон байна. Тиймээс Орхон сумын Засаг дарга энэ сарын 4-ны өдөр захирамж гаргаж, 14 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэм тогтоожээ. Мөн 53 малыг вакцинжуулж, 160 м2 талбайд халдваргүйтэл хийсэн аж.
Сэтгэгдэл (1)