Завхан аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын Прокурорын газраас Үндсэн хууль батлагдсаны өдрийг тохиолдуулан тус суманд үйл ажиллагаагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагуудын дунд нэрэмжит сагсан бөмбөг, гар бөмбөгийн тэмцээнийг зохион байгууллаа. Тэмцээн 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн хооронд 2 өдөр үргэлжлэн явагдаж гар бөмбөгийн төрөлд 14, сагсан бөмбөгийн төрөлд 9 баг тамирчид оролцож хурд хүч, авхаалж самбаагаа сорьсноос гар бөмбөгийн төрөлд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсгийн баг тамирчид, сагсан бөмбөгийн төрөлд 2-р бүрэн дунд сургуулийн баг тамирчид шалгарч эхний 3-н байранд орсон баг, тамирчдад өргөмжлөл мөнгөн шагнал гардуулснаас тус прокурорын газрын баг, тамирчид сагсан бөмбөгийн төрөлд 3-р байрыг эзэлсэн байна.