Энэ сарын 6-ны өдөр 46-65 УБА улсын дугаартай Тоёота Приус, 7-ны өдөр 72-92 УБТ улсын дугаартай Хаммер маркын автомашинтай жолооч нар агаарын дэд станц, шугамын тулгуур мөргөж гэмтээснээс 71 аж ахуй нэгж, 98 айл өрх нийт 169 хэрэглэгчийн цахилгаан хангамж 60 минутын турш саатаж, 623 кВт.ц цахилгаан эрчим хүч дутуу түгээгдээд байна.
Зөрчил гаргасан жолооч нарт Замын цагдаагийн газар болон, эрчим хүчний хяналтын улсын байцаагчид холбогдох хуулийн дагуу арга хэмжээ, авч хохирлыг нэхэмжиллээ.
Сэтгэгдэл (1)