Ээждээ хаягдсан бяцхан охины биеийн байдал хүндэрч ЭХЭМҮТ-ийн Эрчимт эмчилгээний сэхээн амьдруулах тасагт эмчлүүлж байна. Охиныг одоогоор төрсөн эх нь асарч байгаа аж.
Эргэн сануулахад Сүхбаатар дүүргийн долдугаар хорооны аравдугаар байрны орцонд ой долоон сартай охиноо орхисон хэрэг шинэ оны өмнө гарсан.
Ээждээ хаягдсан охиныг нэгэн бүсгүй болж, ЭХЭМҮТ-д хүргэж өгөхөд биеийн байдал нь хүнд, хоёр уушги нь битүү хатгалгаатай байжээ. Ойрын өдрүүдэд охины биеийн байдал огцом муудаж, эрчимт эмчилгээний Сэхээн амьдруулах тасагт шилжсэн байна. Охинд шаардлагатай гэсэн эмчилгээг эмнэлгийн зүгээс цаг алдалгүй хийж байгааг ч охины биеийн байдал төдийлөн сайжрахгүй байгаа юм гэнэ.
Харин цагдаагийнхан охины ээжийг олох ажиллагааг эрчимжүүлснээр эрхэлсэн тодорхой ажилгүй, 22 настай Д гэгчийг олсон билээ. Тэрбээр “Амьдрал хэцүү болохоор энэ охиныг өсгөж чадахгүй. Тиймээс орцонд унтуулж орхисон” гэдгээ мэдүүлжээ.
Сэтгэгдэл (1)