Засгийн газар “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд” стратегийн бодлогын баримт бичгийг 2014-2018 онд хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд эрчүүд, өсвөр насны хөвгүүдийн биеийн онцлог, хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бий болгох зорилгоор Эрэгтэйчүүд, хөвгүүдийн кабинетыг аймаг, дүүргүүдийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвүүдэд байгуулж, ЭМС-ын сайдын 2015 оны 293 дугаар тушаалаар бүтэц, үйл ажиллагаанд нь тавих стандарт шаардлага баталсан. Дээрх бодлогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр эмч, мэргэжилтнүүдэд зориулсан эрчүүдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний гарын авлагыг анх удаа хэвлэн гаргалаа. Ингэснээр тэдэнд чиглэсэн эмчилгээ, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, өвчин, нас баралт багасна гэж үзэж байна.