Говь-Алтай аймгийн гар аргаар алт олборлогчид нэгдсэн зохион байгуулалтад оржээ. Тэд төрийн бус дөрвөн байгууллага, 40 гаруй нөхөрлөл байгуулан, аймгийнхаа удирдлагуудтай итгэлцлийн гэрээ хийсний үндсэн дээр Бигэр сумын нутаг дахь Зургаагийн карьер гэх газраас алт олборлож эхэллээ. Эндээс нийтдээ 400 гаруй хүн алт олборлож байгаа агаад нэг сарын дараа уг газартаа нөхөн сэргээлт хийхээр гэрээнд тусгасан юм байна. Төрийн бус байгууллага, нөхөрлөлүүд алт олборлогчдынхоо аюулгүй байдлыг хангуулж, сахилга баттай байлгах үүрэг хүлээжээ. Өмнө нь Бигэрт хувиараа алт олборлогчид нэгнийхээ аминд хүрэх, хүн шороонд дарагдах, ухаж, овоолсон шороогоо булахгүй орхих зэрэг зөрчил гарч байсан юм.
Д.Дуулим