Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр Г.Пүрэвсүрэн, Г.Дэлгэрцэцэг, Б.Отгонцэцэг, Б.Нандин нарт холбогдох хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Г.Пүрэвсүрэн нь АПУ компанийн сүлжээ дэлгүүр болох “Алтан тэвш”-ийн гэрээт борлуулагчаар ажиллаж байсан А-г 2014 оны есдугээр сарын 14- нд хөнөөгөөд цогцсыг нь зөөж Налайхын хаягдсан уурхайн нэгэн аманд хаясан. Талийгаачийн эзэмшдэг микро автобусыг Төв аймагт орон сууцны дунд нуун орхиж, борлуулахаар авч явсан архи, шар айргийг дүүгийнхээ чингэлэгт нуусан хэрэгт холбогдсон юм. Тэрбээр хэрэг үйлдэхдээ нэлээд төлөвлөсөн байсан бөгөөд хохирогчийг хоол идэхээр цайны газарт ороход нь хүртэл машинтайгаа дагаж алсаас харж байсныг гэрчүүд нотолсон аж.
Харин Г.Пүрэвсүрэнг шунахайн зорилгоор хүний амь нас бүрэлгэсэн гэм буруутайд, тооцож чанга дэглэмтэй хорих ангид 24 жил ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Сэтгэгдэл (2)