Улаанбаатар
Өнөөдөр / 2026.04.05
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Байр, суурь: Хүүхдийн 20 мянга багасаж 8000 төгрөг болох уу?

2016-1-14
0
ЖИРГЭХ

        Хүүхдийн 20 мянган төгрөг багасаж 8000 төгрөг болох асуудал УИХ-ын түвшинд яригдаж эхэллээ. Уржигдар Төсвийн байнгын хорооны хуралдаанаар Хүний хөгжил сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-аар хэлэлцэхийг дэмжсэн. Засгийн газраас өргөн мэдүүлсэн уг хууль УИХ-аар батлагдвал хүүхэд бүрт ялгаварлалгүй 20 мянган төгрөгийг сар бүр өгөх юм. Гэхдээ бүх хүүхдэд хүрэлцэх хэмжээний мөнгө манай төр, засагт байна уу, үгүй юу гэдэг асуудал тулгарлаа. Засгийн газраас 2016 онд хүүхдийн мөнгөнд зориулан 144 тэрбум төгрөг төсөвлөж нийт хүүхдийн 60 хувьд нь өгөх болсон. Гэтэл айл, өрхийг амьжиргааны түвшнээс нь хамааран хүүхдийн мөнгийг олгох шийдвэр иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан учир уг асуудлыг эргэн харахад хүргэж хүүхэд бүрт 20 мянган төгрөгийг ялгаварлалгүйгээр олгох хуулийн төслийг өргөн барихад хүргэсэн юм. Гэтэл хуулиа батлаад мөнгөө тараах болоход нэмэлт, санхүүжилт хэрэгтэй гэх саналыг зарим гишүүд ярьж эхлэв. Тодруулбал, 110 тэрбум төгрөг нэмж шаардана гэж Төсвийн байнгын хорооноос мэдэгдэж байгаа юм. Уг нэмэлт, санхүүжилтийг гаргахад  давхар 2016 оны төсвийн тодотголыг оруулж ирэх шаардлагатай болж байгаа юм. Хэрвээ төсөвт тодотгол хийхгүй бол хүүхэд бүрт очих мөнгө багасна гэсэн үг юм. Өмнө нь нийт хүүхдийн 60 хувьд нь олгоно гээд төлөвлөсөн байсан ч одоо үлдсэн 40 хувь нэмэгдэж буй учир төлөвлөсөн мөнгө хүрэлцэхгүй болж таарч байна.

 

Энэ талаар холбогдох албан тушаалтнуудын байр, суурийг хүргэж байна.

 

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан:- Төсөвт тодотгол хийлгүйгээр хүүхэд бүрт хүүхдийн мөнгө олгоно гэвэл нэг хүүхдэд очих мөнгөний хэмжээ багасна гэсэн үг. Энэ оны төсөв батлахад хүүхдийн мөнгөнд зориулсан 144 тэрбум төгрөг төсөвлөснийг нийт хүүхэддээ хувааж өгөх болно. Тэгэхээр cap бүр олгодог 20000 төгрөг багасна гэсэн үг. 110 орчим тэрбум төгрөг нэмж баталж байж бүх хүүдэд cap бүр 20000 төгрөг олгох боломжтой болно. Төсвийг бүтэн жилээр нь баталдаг. Тэгэхээр жилийн хугацаандаа хүчинтэй. Түүнээс жилээр баталчихсан төсвийг зургаан сард нь зарцуулчихаад үлдсэн зургаан сард нь юу ч үгүй байна гэж байхгүй. Батлагдсан мөнгө нь 144 тэрбум төгрөг, хүүхэд бүрт олгоно гэхээр нэг хүүхдэд очих мөнгөний хэмжээ багахаас өөр арга байхгүй. Хэрвээ нэг хүүхдэд очих мөнгөө багасгахгүй гэвэл санхүүжилтээ нэмэх ёстой. Санхүүжилтээ нэмэхийн тулд тодотгол хийх хэрэгтэй. Ийм л хоёр арга зам байна. Засгийн газар бол ямар ч хуульд өөрчлөлт оруулахгүйгээр энэ асуудлыг шийдүүлье л гэсэн. Энэ нь Төсвийн хуулиар батлагдсан мөнгөө хүүхдүүддээ хуваагаад өгье гэсэн санаа. Нөгөө талаасаа Засгийн газар орлого нэмэгдүүлэх боломж байхгүй гээд байгаа. Тэгэхээр аль ч талаа бодсон батлагдсан санхүүжилтэндээ багтааж хүүхдийн мөнгөө өгнө гэж Засгийн газар танилцуулаад байна. Үзэл баримтлалдаа ч тэгээд биччихсэн. Тиймээс бүтэн жилдээ багтаад, 144 тэрбумаа хүүхдийн тоондоо хувааж өгнө гэж бодож байна. Хоёрдугаарт тогтоол батлагдангуут хэрэгжиж чадахгүй. Яагаад гэвэл хууль давдаг тогтоол байхгүй. Тэртэй тэргүй тодотгол хийсний дараа тогтоол хэрэгжинэ. Тэгэхээр 2016 оны төсвийн тодотгалтой цуг цогцоор хэлэлцэж байж хуульд нийцнэ. Өөр арга байхгүй.

 

Харин Сангийн сайд Б.Болор:- Хүүхэд бүрт мөнгө олгоно. Одоо байгаа мөнгөө эхний 9 сардаа олгоод явчихна. Мөнгө хүрэлцэнэ. Гэхдээ төсөвт тодотгол хийж таарна. 

 

 

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг:- Хүүхдийн мөнгийг ялгаваргүй олгохыг зорьж байгаа нь зөв. 2016 оны төсвийн хуулийг өргөн барих үед төсвийн орлого хангалтгүй байсан учраас зорилтот бүлэгт олгох шийдвэрийн төслийг Засгийн газраас өргөн барьж, УИХ дэмжсэн. Энэ тогтоолыг батлахад одоохондоо 2016 оны төсөвт тодотгол хийх шаардлага байхгүй. Засгийн газрын саналаар 144 тэрбум төгрөгөөр баталсан. Тэгэхээр одоо хүүхдийн мөнгөө ялгаваргүй өгч явж байгаад тодорхой хугацааны дараа буюу Төсвийн тухай хуульд заасны дагуу орлого, зарлага нь төсвийн тодотгол хийх нөхцөл нь бүрдээд ирэхээр хийж болно. Өөрөөр хэлбэл, одоо ямар өөрчлөлт орж байна гэхээр хүүхэддээ ялгаваргүй өгье, батлагдсан 144 тэрбум төгрөг байгаа, тэрнээс өгөөд явж байя, ингэх боломжтой. Хүүхдийн мөнгөний хэмжээ буурахгүй.

 

УИХ-ын Р.Амаржаргал:- Мөнгө байхгүй л гэж хүүхдийн мөнгийг хассан. Одоо мөнгөтэй болчихсон юм уу? Засгийн газар 850 сая долларын зээл авах гээд хөөцөлдөж байна уу. Энэ мөнгө ямар хүүгээр орж ирэх юм. Хүний хөгжил сан руу орж ирэх мөнгө өөр. Улс төсөв рүү орж ирэх мөнгө бас өөр. Үүнийгээ мэдэж байна уу.

 

Харин УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:- Амьжиргааны түвшнээр нь 560 сая төгрөгөөр судалгаа хийчихээд 300.000 хүүхдийг хамруулахгүй хаягдсан гэж хэлдэг ийм яам, Засгийн газартай байгаад яах юм бэ. Төсвийн тодотгол хийхгүйгээр энэ мөнгө олгогдохгүй.

 

Засгийн газраас төсөвт тодотгол хийхгүйгээр уг асуудлыг шийдвэрлэж болно гэх байр, суурийг илэрхийлж байгаа ч УИХ-ын олонх нь Төсөвт тодотгол хийж байж шийдвэрлэнэ гэж байгаа юм. Уг асуудал хэрхэн яаж шийдвэрлэгдэх нь олны анхаарлыг татсан сэдэв боллоо. 

Т.Хулан

0
ЖИРГЭХ
Санал болгох
GalOl app нээлтээ хийлээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр нийслэлд 38 хүн, хөдөө орон нутагт 26 хүн хэвтэн эмчлүүлж байна
Өнөөдөр дэлхийн "Олон улсын ухамсрын өдөр" тохиож байна
Халхгол сумын “Зүүн модон-овоо” гэдэг газар гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (13)

  • Зочин (59.153.113.19)
    Таван алхамын цаадахыг харжмэдэдгүй улс төрчид ,засгийн газрыг яалтайч билээ хүүхдийн мөнгийг төсөв хээлцэх үед заримд нь өгөхгүй бол ямар сөрөг үр дагвар гарах бол гэж бодож мэдэдгүй нөхдүүд ерөнхий сайд хийж 76 үхрүүд нь бас мэдэхгүй батлаж байдаг ккк
    2016 оны 01 сарын 15 | Хариулах
  • an nam (103.229.122.114)
    Songuuli songuuli songuuli
    2016 оны 01 сарын 14 | Хариулах
  • Ard olon (202.9.40.173)
    Vneheer heleh vg alga icheechee ard tvmen teneg bish shvv araa bodooroi lluibarchidaa!!!!!!!!!!!!!!!!ta nar udahgvi shvv
    2016 оны 01 сарын 14 | Хариулах
  • Ard tvmen chini (202.9.40.173)
    Hulgaich ulugchingvvd icheech ard tvmniig yr hvvhedteini doromjlohoo boli ta nariig tenger gesgeene idsen uusnaa gargaachee luibarchinguudaa,ard tvmeen ihgej hoshigoruulaad suugaad basihuu bostsgooyo
    2016 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (122.201.31.241)
    76 idej uuhaa baichih tegvel bidnii amidral saihan boloh geed bn
    2016 оны 01 сарын 14 | Хариулах
  • ZOCHIN (202.179.18.89)
    IDEJ UUTSGAASNII CHIN HAJUUD 110 TERBUM ICHMEER BAGA MUNGU SH DE.ICHIJ AMIDRAACHEEEEE
    2016 оны 01 сарын 14 | Хариулах
  • zochin (202.21.106.105)
    20,000 ichmeer mungu ugch baij 8000 gej baihaar bur boliod ard tumen bosoochee.Gadaadiin ornuud tend baigaa manai oyutan amidarch baigaa irgediin huuhduuded hurtel mungu uguud dampuurahgui baina shuudee. Germand gehed 150 Euro manai huuhduuded ugdug iim baihaar saihan zaluuchuud undur mergejiltei chadaltai ni gadaadad amidraad ene heden umhiirch iljirch baigaa yalzarsan humuus ingej ajillaj baina.Uursdiinhuu iddegees hasaad ard tumendee uguh zurhtei zorigtoi hun baihgui yu. Ene hugshin teneg Ulaan odoo boliochee. Zaluu ohidiin amidralaar togloj ehner huuhed soliod mungu zaraad yavdag tanai huuhduud mungu gej yu baidgiig medehgui ni unen
    2016 оны 01 сарын 14 | Хариулах
  • k (202.131.230.238)
    ichij amidar daa muu huvalznuud
    2016 оны 01 сарын 14 | Хариулах
  • зочин (202.179.25.85)
    өөрсдийн нь идсэн уусан, нуусан, хаасан мөнгө хэдэн тэрбумаар яригдахийм. хүүхдүүдийг мөнч их хошгоруулж бн даа.
    2016 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (182.160.35.99)
    шоудах аа болиоч ээ? үхсэн элэнцгээрээ байрны 5 зээл хүүхдийн мөнгө. сонгуулийн шоугаа нзогсоо
    2016 оны 01 сарын 14 | Хариулах
  • Зочин (150.129.142.69)
    мөнгөгүй боллоо дампуурлаа л гэх юм тэгснээ мөнгө өгнөө, зээл өгнөө ,хүүг нь бууруулнаа л гэх юм ойлгохгүй юмаа дарга байхын тулд яахаас буцахгүй шийдсэн улайрсан хэдэн мал шиг юмнууд .
    2016 оны 01 сарын 14 | Хариулах
    • Зочин
      songuli boloh gj bn dara n Mongol uls yh n ed nart ogt hama bhgui shde
      2016 оны 01 сарын 14
  • Зочин (202.21.106.157)
    uu arai vgvi bailgvi dee.huuhdiin mungiig zugeer l huuchnaar ni ugchihuuchee.ineedtei yumaa
    2016 оны 01 сарын 14 | Хариулах
    • хууль
      Яаралтай мөнгө идэж уусан авилгач нараа барьж хөрөнгийн хурааж төсвийн тодотголдоо оруул даа
      2016 оны 01 сарын 14
    • Зочин
      mongo bhgui tgher yhu
      2016 оны 01 сарын 14
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Б.Ган-Очир: Тоглоомын дүрмээ тодорхой болгоод ард түмэнд мөрийн хөтөлбөрөө танилцуулж ялалт ялагдлаа шийдье
    4 цаг 36 мин
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
    4 цаг 44 мин
  • Counter-Strike 2 жирийн тоглогчид хүртэл мөнгө олох боломжтой экосистем болон хөгжиж байна
    6 цаг 26 мин
  • GalOl app нээлтээ хийлээ
    8 цаг 8 мин
  • ХӨСҮТ: Улаанбурхан өвчнөөр нийслэлд 38 хүн, хөдөө орон нутагт 26 хүн хэвтэн эмчлүүлж байна
    9 цаг 45 мин
  • Өнөөдөр дэлхийн "Олон улсын ухамсрын өдөр" тохиож байна
    9 цаг 49 мин
  • Халхгол сумын “Зүүн модон-овоо” гэдэг газар гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
    9 цаг 53 мин
  • 3х3 ААШТ: Эрэгтэй, эмэгтэй шигшээ багууд хэсгээ тэргүүллээ
    9 цаг 59 мин
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
    10 цаг 28 мин
  • Нойтон цас орж, сэрүүснэ
    10 цаг 43 мин
  • Улсын аварга Г.Эрхэмбаярын нэрэмжит барилдаанд хэн түрүүлэх вэ?
    10 цаг 53 мин
  • 2026 оны улирлын хамгийн чухал хэсэг эхэлж буй энэ үед Барселона баг томоохон сорилттой тулгарлаа
    Өчигдөр 13 цаг 25 мин
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
    Өчигдөр 12 цаг 48 мин
  • УИХ ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 12 цаг 36 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    Өчигдөр 12 цаг 27 мин
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
    Өчигдөр 12 цаг 14 мин
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    Уржигдар 17 цаг 14 мин
  • УИХ-ын дарга С.Бямбацогт: Төрийн үйл ажиллагаа ард иргэдийн аж амьдралыг гацаах хэмжээнд хүрч хэрхэвч болохгүй
    Уржигдар 17 цаг 06 мин
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
    Уржигдар 14 цаг 36 мин
  • АЛТАН ЦОМ: Дархан аварга Н.Батсуурийн баг "Хүлэгү" багийн эсрэг барилдахгүй бол тэмцээнээс мултарна
    Уржигдар 14 цаг 05 мин
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ард олон, агуу түүхээс урт настай "Хатан туул"-ын тухай сонирхолтой 24 баримт
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Хавар бид яагаад илүү их ядардаг вэ? Яаж үүнээс ангижрах вэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Ж.Мөнхбат аваргын хуучилсан хөгжилтэй ярианууд
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Судалгаа, хөгжүүлэлтийн үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах арга хэмжээний нээлт болов
  • DEK vs BOOGIE: 100 сая төгрөгийн төлөөх багийн халз тулаан болно
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • PLAYLIST: Эмчийн ЯРУУ АЛДРЫГ магтсан 24 дуу
  • УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийн ҮНДЭСЛЭЛҮҮД
  • Амандаа орсон шар тосыг Ардчилсан нам амтлах уу?
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • “Чөлөөт бүсийн тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн талаар сэтгүүлчидтэй мэдээлэл солилцлоо
  • Х.Булгантуяаг эгүүлэн татуулж, Г.Занданшатар Баянзүрхээс нэр дэвших хувилбар
  • Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар УИХ-ын дарга Н.Учралыг чөлөөлөх асуудлыг хэлэлцлээ
  • Х.Нямбаатар: УИХ-ын гишүүд манай залуучуудыг өдөр болгон дуудаж загнадаг, сүүлдээ зодож байна
  • Үйл явдал:  Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн FINAL тоглолт “M Bank Arena” ордонд болно
  • Төрийн өмчийн 19.2 км авто замыг “Смарт Эко Транс” компанид давуу байдал олгосон Н.Энхбатын асуудал юу болов?
  • Москвагийн олон улсын кино наадмын үндсэн уралдаанд “Задлаагүй захиа” кино өрсөлдөхөөр шалгарлаа
  • Н.Учрал: Төсвийн тодотгол хүлээлгүй, Засгийн газар энэ өдрөөс хэмнэлтийн горимд бүрэн шилжлээ
  • УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв
  • Н.Учрал: Хүн намд Засгийн газарт нэгдэх урилга өгсөн
  • Солонго хайх олон улсын өдөр тохиож байна
  • Нийслэлийн таван дүүргийн 35 хорооны 51080 өрхийг шингэрүүлсэн хийн халаалтад үе шаттайгаар шилжүүлнэ
  • ТББХ: Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • Киргиз Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Ойрын 10 хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • АЛТАН ЦОМ: О.Хангай, Б.Орхонбаяры нарын багуудын ялагдсан нь тэмцээнийг орхино
24 баримт
  • Сөрөг хүчний шинэ лидер нийслэлийн АН-ын дарга Б.Ган-Очирын талаарх 24 баримт
  • Жудагтай бөх гэгддэг Улсын аварга Г.Эрхэмбаярын тухай сонирхолтой 24 баримт
  • Монголын өндөр уулсад авирсан, 2008 оноос тасралтгүй УИХ-ын гишүүн байгаа С.Бямбацогт гэж хэн бэ?
  • Аутизмын талаарх бидний заавал мэдэх ёстой 24 баримт
  • 137 нас хүрч буй Эйфелийн цамхагийн тухай сонирхолтой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК