Цэргийн эрдэмд суралдаж буй залууст зориулсан монгол цэргийн дайтах урлаг, байлдааны арга барилын тухай “Монгол цэргийн урлаг” ном уншигчдын хүртээл боллоо. “Бүтээлд Эзэн Чингис хаан болоод түүний цэргийн жанжин, залгамжлагчдын суу заль, монголчуудын цэргийн урлагийн онцлог талуудыг товойлгон гаргах зорилгоор дайн үүссэн шалтгаан, нөлөөлсөн хүчин зүйл, явц, үр дүнг тодорхой өгүүлсэн” гэж зохиогчид онцолжээ. Модун Шаньюгаас Маршал Х.Чойбалсан хүртэлх үе үеийн жанжны байлдааны арга барилыг багтаасан гэж тодотгож буй тус бүтээлийг цэргийн шинжлэх ухааны доктор, профессор Х.Шагдар, Батлан хамгаалахын сайд, эдийн засгийн ухааны доктор, профессор, дипломатч Ц.Цолмон, Монгол Улсын гавьяат багш Г.Мягмаржав нар хамтран бүтээсэн аж. Гадаадын цэргүүдийн байлдааны арга барилын тухай ном бүтээл олон ч монгол цэргийн эрдмийн тухай гарын авлага ховор байдаг нь тэднийг ийм бүтээл гаргахад хүргэжээ