Улаанбаатар хотын хэмжээнд 01-р сарын 13-ны өдрийн 05:00 цагаас 01-р сарын 14-ний өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас нийт 3797 удаа холбогдсоноос, гэмт хэргийн 170, зөрчлийн 1024, согтуугийн 489 Зам тээврийн ослын 341, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 77-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.
Тухайлбал, Хэнтий аймаг Батноров суманд үйл ажиллагаа явуулж буй "Русерс минком" баяжуулах үйлдвэрт цахилгаанчин ажилтай УБ хот СХД-ийн 5-р хороонд суух 54 настай эрэгтэй Б нь ажилчдын гэрт бие нь муудаж нас барсан гэх мэдээллийг шалгаж байна.
Д.Дуулим