Цэргийн дуу, бүжгийн эрдмийн чуулгынхан Cap шинийн баярыг тохиолдуулан “Цагаан сар-монгол түмний уламжлалт баяр” уралдаан зохион байгуулахаар болжээ. Монгол ёс заншил, өв соёл, ардын урлагийг сурталчлах эорилготой тус уралдаанд Зэвсэгт хүчний анги байгууллагуудын ажилтан, албан хаагчдаас бүрдсэн таван хүн нэг баг болон оролцох юм байна. Хоёр үе шаттай уралдааны эхнийх нь энэ сарын 26, 27, 28-нд, сүүлчийнх нь 29- нд болох аж. Оролцогчдыг үндэсний хувцсаараа гоёхыг зохион байгуулагчид уриалав. Багууд Cap шинийн баяр болон ардын уламжлалт ёс заншлыг харуулсан мэндчилгээ дэвшүүлж, шагайгаар морь уралдуулан, “Үлэмжийн чанар”-ыг дуулж, дэмбээдэж өрсөлдөхөөс гадна “Би монгол хүн, бид монгол цэрэг" асуулт, хариултын тэмцээнд мэдлэгээ сорин уралдах юм байна.