Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан Б.Батзаяа нарыг хуулийн байгууллагынхан шалгаж эхлээд хоёр cap өнгөрч байна. Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 1-нд Б.Батзаяагаас Гадна “Самсунг СТ”-ХХК-ийн захирал Ли Жон Гёл, “МТЗ” ТӨХК-ийн хэлтсийн даргаар ажиллаж байсан 3, “Бизнес инвест девелопмент” банк бус санхүүгийн байгууллагын гүйцэтгэх захирал Б нарыг цагдан хорьсон юм.
Тэднийг баривчилсны дараа “Монголын төмөр зам” ТӨХК-ийн дэд захирал Ж.Бат-Эрдэнэ, “Либерти партнерс”- ийн захирал Ч.Ганбат нарыг интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн. Хамгийн сүүлд уг хэрэгт холбогдуулан Б.Батзаяагийн өмгөөлөгчөөр ажиллаж байсан “Ананд энд Батзаяа” хуулийн фирмийн захиралыг саатуулсан. Монголын төмөр замтай холбогдох хэрэг зөвхөн эдгээр хүмүүсийг цагдан хориод зогсоогүй, Зам тээврийн сайд асан УИХ- ын гишүүн Х.Баттулга, Зам тээврийн сайд асан, УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх нарыг сэжигтнээр татсан гэх мэдээлэл ч байгаа юм. Одоогоор цагдаа нар хэргийг үргэлжлүүлэн шалгасаар байна.
Д.Дуулим
Сэтгэгдэл (6)