2015 оны 05 дугаар сарын 22-ны өдөр М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ямар ч шалтгаангүйгээр Г-н толгойн тус газар нь хүрзээр цохиж хүнд гэмтэл санаатай учруулсан гэх хэрэгт Дундговь аймгийн прокурорын газраас 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байна.
Орон нутгийн иргэдийн эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор дээрх хэргийн шүүх хуралдааныг гэмт хэрэг гарсан нутаг дэвсгэрт нь буюу тус аймгийн Говь-Угтаал суманд 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр нээлттэй хэлэлцэн явуулж, сумын иргэдийг хамруулсан ба шүүх хуралдааны дараа аймгийн прокурорын газрын үйл ажиллагааны талаар иргэдэд мэдээлэл хийж, эрх зүйн зөвлөгөө өгч ажиллажээ.
Сэтгэгдэл (1)