Өнөөдөр нийслэлийн Онцгой байдлын газарт 15:02 цагт Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо Зайсангийн гудамж, Гэгээнтэн үйлчилгээний цогцолборын гадна байрлах шингэрүүлсэн хийн түлшний агуулахад газ дэлбэрсэн гэсэн дуудлага ирсэн. Дуудлагын дагуу нийслэлийн аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход 4Х4 хэмжээтэй шингэрүүлсэн хийн түлш хадгалдаг агуулахын доргилтын улмаас 2 талын хананд нуралт үүссэн байсан байна. Гэмтэж бэртсэн хүн байхгүй байсан байна. Аврагчид шуурхай ажиллаж дотор нь байсан хийн түлштэй баллонуудыг аюулгүй болгож хананд бэхэлгээ хийж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.