Хан-Уул дүүргийн XV хороо, Зайсангийн гудамж, Гэгээнтэн үйлчилгээний цогцолборын гадна байрлах шингэрүүлсэн хийн түлшний агуулахад өчигдөр газ дэлбэрсэн байна. Нийслэлийн Онцгой байдлын газарт 15.02 цагийн үед дуудлага ирж, дуудлагын дагуу нийслэлийн аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход 4X4 хэмжээтэй шингэрүүлсэн хийн түлш хадгалдаг агуулахын доргилтын улмаас хоёр талын хананд нуралт үүссэн байдалтай байжээ. Энэ үеэр гэмтэж бэртсэн хүн байхгүй. Аврагчид шуурхай ажиллаж дотор нь байсан хийн түлштэй баллонуудыг аюулгүй болгож хананд бэхэлгээ хийж ажиллажээ.
Д.Дуулим
Сэтгэгдэл (1)