“Өргөө” амаржих газарт амаржих гэж очсон эх эндсэн талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан. Тэгвэл өчигдөр “Өргөө” амаржих газрын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ц.Мөнхцэцэг талийгаачийн гэр бүлийнхэнтэй уулзаж, албан ёсоор уучлалт гуйжзэ. Учир нь хэд хоногийн өмнө талийгаачийн шинжилгээний хариу гарсан байна. Гэвч шинжилгээний хариуг олон нийтэд дэлгэхгүй байгаа юм.