Авто тээврийн үндэсний төвөөс нийт иргэдэд болон жолооч нарт хандан сэрэмжлүүлэг гаргажээ. Тодруулбал, Увс, Завханы нутаг, Дархадын хотгор, Яармаг, Сонгино, гол нуурын ай сав газраар -45 хүртэл, Улаанбаатар хот дотор -35 хэм хуртэл цаашлаад 40 хүртэл хүйтэрч болзошгүй байгаа аж. Тиймээс жолооч нар шатах тослох материалын нөөцтэй, тээврийн хэрэгслийн техникийн бэлэн байдлыг хангаж замд гарах, мал аж ахуй эрхэлдэг иргэд, малчид малын өвс тэжээд, түлээ, нүүрсээ сайн базаах, малаа дагаж явж осгож хөлдөхөөс урьдчилан сэргийлэх, малаа аль болохоор ойр бэлчээх, дулаан хувцаслахыг санууллаа. Мөн иргэд онцын шаардлагагүй бол аян замд гарахгүй байх зэргээр осголт хөлдөлтөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг анхааруулав.