Үндэсний статистикийн хорооноос 2015 оны нийгэм, эдийн засгийн жилийн эцсийн тайлангийн талаар мэдээлэв.
Мэдээллийг тус хорооны тооллогын тооцооны дарга Ж.Мөнхбадар, Микро эдийн засгийн статистикийн газрын дарга Э.Эрдэнэсан, Хүн, ам нийгэм статистикийн газрын дарга Д.Оюунчимэг нар өгсөн юм.
Улсын хүн ам өнгөрсөн оны эцсийн дүнгээр 3 сая 61 мянгад хүрсэн байна. Энэ нь 2014 оныхоос 65 мянган хүн буюу 2.2 хувиар өссөн үзүүлэлт аж. Харин жилийн хугацаанд 80 мянган эх амаржиж, төрсөн хүүхдийн тоо 80 мянга 875 болж, өмнөх оныхоос амаржсан эх 794 буюу 1.0 хувиар, хүүхдийн тоо 840 буюу 1.0 хувиар буурсан байна.
Улсын хэмжээнд 2015 онд нялхсын эндэгдэл 1234 болж, өмнөх оныхоос 17 хүүхэд буюу 1.4 хувиар, 5 хүртэлх насандаа 1476 хүүхэд эндэж, өмнөх оныхоос 29 хүүхэд буюу 1.9 хувиар буурчээ.
Сэтгэгдэл (1)