Орон нутагт зам тээврийн осол гарч, хоёр хүн гэмтжээ. Дархан-Уул аймгийн Хонгор сумын Зулзага багийн нутаг “Хустай”-н давааны автозамын зорчих хэсэгт Улаанбаатар-Дархан-Уул аймгийн чиглэлд зорчиж явсан ачааны автомашин онхолдсон осол өчигдөр гарсан байна.
Автомашины эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлага онцгой байдлын албанд ирсний дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллаж гэмтсэн иргэн М /30 настай, эрэгтэй/, Э /45 настай, эрэгтэй/ нарыг гаргаж аймгийн яаралтай түргэн тусламжид шилжүүлэн өгчээ.
Уг хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байна.
Сэтгэгдэл (1)