Маргааш буюу энэ сарын 18-нд зүүн зүгийн нутгаар, 19-нд баруун болон төвийн нутгийн зарим газраар, 20-нд нутгийн хойд хэсгээр, 21-нд нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна.
Салхи 18-нд зарим газраар, бусад хугацаанд говь талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Хүйтний эрч чангарч Дархадын хотгор, Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 45-50 градус, өдөртөө 33-38 градус, Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын сав, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 38-43 градус, өдөртөө 27-32 градус, говийн бүс нутгийн баруун хэсгээр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 14-19 градус, бусад нутгаар шөнөдөө 29-34 градус, өдөртөө 20-25 градус хүйтэн байна гэж Ус цаг уурын эрдэм шинжилгээний хүрээлэнгээс мэдээллээ.