Төв аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын долдугаар тогтоолоор Баян сумын газар нутгийг бүхэлд нь аймгийн тусгай хэрэгцээнд авчээ.
Тус сум газрын нэгдмэл санд 290527 га нутаг дэвсгэртэй хэмээн бүртгэгдснээс ашиглалтын 52 тусгай зөвшөөрөлтэй 19780 га, хайгуулын 14 тусгай зөвшөөрөлтэй 22599 га буюу нийт 42380,3 гад ашигт малтмалын зөвшөөрөл олгогдсон нь газар нутгийнх 14.7 хувийг эзэлж байна. Мөн 2015 оны эцэст Ашигт малтмалын газраас ирүүлж буй өргөдлийн 70-80 хувь нь Баян суманд иржээ.
Иймд цаашид шилжин ирэгсэдийн тоо өсч, суурьшлын бүс бий болж, бэлчээрийн даац нэмэгдэж,малчид хадлан тэжээлээ бэлтгэж чадахгүйд хүрч болзошгүй тул 247209 га нутаг дэвсгэрийг бүхэлд нь аймгийн тусгай хэрэгцээнд хамруулан тооцсон байна.
Энэ шийдвэрийг малын тоо, мал аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, бэлчээрийн даац, болон бусад төрлийн үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх зорилттой уялдуулж, тодорхой газар нутгийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн тусгай хэрэгцээнд авна хэмээсэн Засгийн газрын 239 дүгээр тогтоолыг үндэслэж, гаргажээ.
Сэтгэгдэл (1)