Нийслэлийн Засаг даргын 2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Ухаалаг Улаанбаатар” хөтөлбөрийг хэрэгжүүлж буй.
Энэ хүрээнд нийслэлээс иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээнүүдийг нэг дор төвлөрүүлж, зарим үйлчилгээний шийдвэрлэх хугацааг богиносгож “Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулсан.
Үүнтэй холбоотойгоор хотын хойд чиглэлийн иргэдийн зорчих эргэлтийг хангаж ХО:2“Шаргаморьт-Халдвартын эмнэлэг” чиглэлийн замналыг өөрчлөн Дүнжингарав худалдааны төв хүртэл явуулахаар шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, "Шаргаморьт-Дүнжингарав" чиглэлийн үйлчилгээ өчигдрөөс иргэдэд үйлчилж эхэлжээ.
Тус чиглэлд өдөрт 15 автобус 11 минутын хүлээгдлийн хугацаатайгаар үйлчилгээнд явах аж.