Аж ахуй нэгж байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл оны эцэст 11.7 их наядт төгрөг болжээ.
Энэ нь өмнөх оныхоос 806.8 тэрбум төгрөг буюу 6.5 хувиар буурсан үзүүлэлт гэдгийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.
Түүнчлэн хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл оны эцэст 861.2 тэрбум төгрөг болж, өмнөх оныхоос 591.7 тэрбум төгрөг буюу 3.2 дахин өсчээ. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл жилийн эцэст 824.9 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 199.3 тэрбум төгрөг буюу 31.8 хувиар өссөн байна.
Сэтгэгдэл (1)