Галт тэргэнд дайруулж амиа алдсан харамсалтай хэрэг өнгөрсөн бямба гаригт гарчээ.
Тодруулбал, Баянгол дүүргийн 20 дугаар хороонд Төмөр замын 396-р км-н 5-р зуутад ачааны 2652 галт тэргэнд Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороонд оршин суух 37 настай эрэгтэй А гэгч дайруулж нас барсан гэх мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн байна. Уг мэдээллийг Төмөр зам дахь цагдаагийн хэлтэс шалгаж байгаа аж.