Үндэсний үйлдвэрлэгч “Монгол лааз үйлдвэр” нь ирэх хавар консервны лааз үйлдвэрлэн дотооддоо албан ёсоор нийлүүлэхээр болжээ. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь хүнсний аюулгүй байдлыг хангахуйц бүхий л стандартыг хангасан байна. Бүх төрлийн жигнэсэн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниуд зөвхөн консервны лааз импортоор худалдан авахад жилдээ зургаан сая ам.доллар зарцуулдаг аж. Тус үйлдвэр бүтээгдэхүүнээ дотооддоо нийлүүлдэг болсноор гадагшаа урсах валютын урсгал зогсох боломжтой хэмээн албаныхан хэллээ. "Монгол лааз үйлдвэр” 210 граммаас 5000 грамм хүртэлх хэмжээтэй лааз үйлдвэрлэх аж.
Сэтгэгдэл (2)